Хэнтий аймгийн Баян-Овоо сумын ИТХ-ын цахим хуудас

Хэнтий аймгийн Баян-Овоо сумын ИТХ-ын цахим хуудас

Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв. Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв.

ХХ ЗУУНЫ МАНЛАЙ СУМЫН ЗААН ГЭНЭНГИЙН ЧУЛУУНБААТАРЫН НЭРЭМЖИТ ҮНДЭСНИЙ БӨХИЙН БАРИЛДААН

2016-05-26

ХХ ЗУУНЫ МАНЛАЙ СУМЫН ЗААН ГЭНЭНГИЙН ЧУЛУУНБААТАРЫН

НЭРЭМЖИТ ҮНДЭСНИЙ БӨХИЙН БАРИЛДААН

 

Хэнтий аймгийн Баян-Овоо сумын уугуул иргэн, ХХ зууны манлай сумын заан Гэнэнгийн Чулуунбаатарын нэрэмжит сумын цолтой болон цолгүй бөхчүүдийн барилдаан 2016 оны 05 дугаар сарын 28,29-ны өдрүүдэд Баян-Овоо суманд болно.

ХХ зууны манлай сумын заан Гэнэнгийн Чулуунбаатар нь 1950 онд төрсөн.  1 м 90 см өндөртэй,  156 кг орчим жинтэй эгэлгүй хүмүүн байжээ.

Тэрээр төрөлх сумынхаа баяр наадамд 15 удаа түрүүлж, 2 удаа үзүүрлэж Монгол Улсын сумын наадмуудын түүхэнд энэ амжилт давтагдаагүй учир  “ХХ зууны манлай сумын заан” хэмээх өргөмжлөлийг Монголын Үндэсний бөхийн холбооноос 2008 онд гардуулж, төр засгаас түүний амжилтыг үнэлж “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар шагнасан юм.

Зууны манлай сумын зааны нэрэмжит  сумын заан, начин,залуу бөхчүүдийн барилдааныг улсын хэмжээнд хоёр жил тутам зохиож байхаар шийдвэрлэсэн бөгөөд энэхүү барилдаанд Монгол Улсын өнцөг булан бүрээс бөхчүүд ирж зодоглодог өргөн хүрээтэй, өндөр чансаатай барилдаан болдог билээ. 2008 оны анхны барилдаан Хэнтий аймагт зохион байгуулагдаж, Говь-Алтай аймгийн харьяат сумын заан Б. Отгонбаатар түрүүлсэн бол,2010 онд Хэнтий аймагт зохион байгуулагдаж,Архангай аймгийн харъяат сумын заан У. Батгэрэл, 2012 онд Улаанбаатар хотод Бөхийн өргөөнөө зохион байгуулагдаж Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харъяат сумын заан Э. Оюунболд, 2014 онд Хэнтий аймагт зохион байгуулагдаж, сумын заан Даш тус тус түрүүлж бүгд тухайн жилдээ амжилттай сайн барилдаж Аймгийн арслан цолыг хүртэцгээсэн.

Энэхүү уламжлалт барилдааныг 2016 оны 05 дугаар сарын 28,29-ны өдрүүдэд төрөлх нутагт нь зохион байгуулахаар сумын ИТХурал, ЗДТГазар ,Төрийн болон төрийн бус байгууллага, баг,ААН, иргэд бид идэвх санаачлага гарган ажиллаж байна.

ХХ ЗУУНЫ МАНЛАЙ СУМЫН ЗААН ГЭНЭНГИЙН ЧУЛУУНБААТАРЫН НЭРЭМЖИТ БАРИЛДААНД ТА БҮХНИЙГ ХҮРЭЛЦЭН ИРЖ, ХҮЧ БЯРАА ГАЙХУУЛАН, ХИЙМОРЬ ЛУНДААГАА СЭРГЭЭЖ , УРАН МЭХИЙГ УРАЛДУУЛАН БАРИЛДАХЫГ УРЬЖ БАЙНА.  

 

 

ХЭНТИЙ АЙМГИЙН БАЯН-ОВОО СУМЫН

 

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН                                                                      ЗАСАГ ДАРГЫН

ХУРАЛ                                                                                                                   ТАМГЫН ГАЗАР

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1303
509 / 39%
413 / 32%
185 / 14%
196 / 15%