Хэнтий аймгийн Баян-Овоо сумын ИТХ-ын цахим хуудас

Хэнтий аймгийн Баян-Овоо сумын ИТХ-ын цахим хуудас

Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв. Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв.

ИТХ-ын танилцуулга

2020-03-19

БАЯН-ОВОО СУМ

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

 

            Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 1992 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн ИТХ-ын 02 дугаар тогтоолоор ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга, Нарийн бичгийн дарга, 5 тэргүүлэгч, 15 төлөөлөгчтэйгээр  байгуулагдан, сумын эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлогыг тодорхойлж, түүнийг хэрэгжүүлэхийн төлөө иргэд, малчид, байгууллага хамт олны бүтээлч санаачилга, идэвхтэй оролцоог дэмжин, орон нутгийн тогтвортой хөгжлийг бий болгож, ИТХ-ын гүйцэтгэх үүргийг өндөржүүлэн, Нутгийн өөрөө удирдах ёсыг бэхжүүлэх үндсэн зорилготойгоор үйл ажиллагаа явуулж ирсэн.

            ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн үр дүнд 15 төлөөлөгч, 5 тэргүүлэгч, Төрийн захиргаа, хууль эрх зүй, нийгмийн бодлогын хороо, Төсөв санхүү, эдийн засгийн хороо, Хүнс Хөдөө аж ахуй, байгаль орчин, аялал жуулчлалын хороо гэсэн 3 бодлогын хороо, Ёс зүйн 1 дэд хороо, Дэлгэрхаан, Наран, Сүмбэр, Жавхлант нэртэй 4 багийн ИНХ гэсэн бүтэц, бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.

            Сумын ИТХ нь 2016-2020 онд ИТХ-ын үйл ажиллагааны бодлогын үндсэн чиглэлээ тодорхойлон иргэдийн нийтлэг эрх ашгийн төлөө нийтээр дагаж мөрдөх журам, Бэлчээр ашиглуулах журам, Сумын нутаг дэвсгэрт хадлангийн газар ашиглуулах журам, Хэрлэн голын гүүрээр зорчих тээврийн хэрэгслээс зам ашигласны төлбөр авах журам, Багийн сангийн хөрөнгийн бүрдүүлэлт, зориулалт зарцуулалтын нийтлэг журам, “Манай гудамж гэрэлтэй гудамж”, “Гамшгаас хамгаалах”, “Тохилог орчин-ногоон хөгжил”, “Авьяаслаг Баян-Овоочууд”, ”Архидалтгүй Баян-Овоочууд” дэд хөтөлбөр, ”Ногоон бэлчээр” хөтөлбөрийг батлан үр дүнтэйгээр хэрэгжүүлэн ажиллаж байна.

            ОНХС-ийн төлөвлөлтөнд иргэдийн оролцоог хангах Дэлхийн банк, Швейцарийн хөгжлийн агентлаг, Монгол Улсын Засгийн газар, “Тогтвортой амьжиргаа-3” төсөл, Хэнтий аймгийн Баян-Овоо сум хамтарсан “Аравт” төсөл, бэлчээрийн уламжлалт аргыг сурталчлах чиглэлээр УИХ-ын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Швейцарийн хөгжлийн агентлаг хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслөөс зарласан тэтгэлэгт хөтөлбөрийн уралдаанд шалгарч “Баян тал-Таван-Эрдэнэ” төсөл, ОНХС-ийн хяналт шинжилгээ үнэлгээний “Жавхлант” төсөл, бэлчээрийн эрсдэлийг бууруулах чиглэлээр Мерси Кор ОУБ, Бодлого судлалын төв, ХАС банк, Тэнгэр даатгалтай хамтран “Ногоон бэлчээр” төслийг тус тус амжилттай хэрэгжүүлсэн.

            ГХУСАЗСЗ нь 7 гишүүний бүрэлдэхүүнтэйгаар ажиллаж, Аймгийн ИТХ, ГХУСАЗЗ, Бэрх хотын Цагдаагийн тасагтай хамтран сумын хэмжээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр олон талт сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулж ажилласнаар гэмт хэргийн гаралт 2018 оноос 2019 онд 11,8 хувиар буурсан үзүүлэлттэй гарсан.

            Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар зөвлөл нь Хэлмэгдэгсдийн гэгээн дурсгалыг хүндэтгэх өдрийг сүүлийн 10 жилд тасралтгүй тэмдэглэж, хэлмэгдэгсдийн нөхөн олговрын материалыг бүрдүүлэх талаар иргэдэд арга зүйн зөвлөгөө дэмжлэг үзүүлэх зэрэг үйл ажиллагаануудыг тогтмол зохион байгуулан ажиллаж байна.

            Сумын ИТХ нь аймгийн хэмжээнд 2010 оны үйл ажиллагаагаар Тэргүүн байр,  ГХУСАЗСЗ-ийн ажлаар  2017, 2018 онд Тэргүүн байранд тус тус шалгарсан.

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1322
514 / 39%
419 / 32%
189 / 14%
200 / 15%